Нууцлалын бодлого мобайл аппликэйшин

Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон огноо: 2024/08/09

МИГ Даатгал ХХК нь даатгалын үйлчилгээг харилцагчдадаа цаг алдалгүй найдвартай хүргэдэг
ба харилцагчийн мэдээллийг өөрийн даатгалын програмдаа найдвартай, шифрлэн
хадгалдаг. МИГ Даатгал ХХК-ны Мобайл аппликэйшин хэрэглэхэд таны ямар мэдээллийг, яаж
цуглуулдаг, хэрхэн ашигладаг болон хамгаалдаг тухайг тайлбарлана.

Бид дараах мэдээллийг цуглуулдаг мобайл аппликэйшин

Харилцагчийн утасны дугаар

Харилцагч өөрийн мэдээллийг засах – Харилцагч нь мобайл аппликэйшнаар дамжуулан
өөрийн овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ засварлах боломжтой

Харилцагчийн нөхөн төлбөрийн хүсэлт

Харилцагчийн нөхөн төлбөрийн хүсэлтэд илгээж буй хавсралт зураг

Харилцагчийн санал, хүсэлт

Хэрхэн цуглуулдаг мобайл аппликэйшин

Харилцагч манай байгууллагад хандаж ердийн даатгалын хэлбэрүүдээс өөрийн хүссэн
хэлбэрийг сонгон даатгуулдаг ба даатгалын зүйл болон харилцагчийн мэдээллийг өөрийн
хүсэлтээр, даатгалын програмд хадгалдаг.

Аюулгүй байдал

МИГ Даатгал ХХК нь харилцагчийн нууцлалтай мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд
задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн

МИГ Даатгал ХХК нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс олон улсын
шаардлагад нийцсэн хамгаалалтын төхөөрөмжийг байнга шинэчлэн ашигладаг

Мэдээлэл хуваалцах

Монгол улсын хууль тогтоомж ба зохицуулалтын дагуу харилцагчийн мэдээллийг задруулж
болох эрх бүхий этгээд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх зорилготой шалгалт, мөнгө угаах
тэмцэх шалгалтуудыг хийх эрх бүхий байгууллага

Харилцагчийн төлөөлөх эрхтэй буюу мэдээлэлд хандах эрх бүхий этгээд

Холбоо барих

Вэб хуудас: www.mig.mn

И-мэйл хаяг: info@mig.mn

Утас: +976 7575 6000

            © 2024 Миг Даатгал ХХК